ITZONE хамгийн хямд ухаалаг гар утас худалдаална

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

ITZONE хамгийн хямд ухаалаг гар утас худалдаална

Өнөөдөр “Интел Кореа” карпорацийн Азийн орнуудыг хариуцсан захирал Эйч Эс Ли болон Аи Ти Зон компанийн захирал Н.Баттулга нар “Ухаалаг гар утас, таблетийг Монголын зах зээлд хөгжүүлэх” тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Ай Ти Зон” компани нь 2005 оноос эхлэн Интел корпорацийн Монгол дах тэргүүн түншээр ажиллаж ирсэн бөгөөд Интелийн платформп суурилсан Могул брэндийн компьютер, нөүтбүүкүүдийг үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүргэж иржээ. Талууд ийнхүү цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж Интел СПУ буюу микро процессортой ухаалаг гар утас, таблет компьютерийг Монгол хэрэглэгчдэдээ боломжит хямд өртөгөөр нийлүүлж, хэрэглээг дэмжсэнээр Монгол агуулгатай мобайл аппликэйшны хөгжих нөхцөлд түлхэц үзүүлэх техник, технологийн суурийг бүрдүүлнэ гэж “Интел Кореа” карпорацийн Азийн орнуудыг хариуцсан захирал Эйч Эс Ли энэ үеэр онцолж байлаа. Манай улсын хувьд үнийн хүчин зүйлээс хамааран ухаалаг гар утас, таблет компьютер нь төдийлөн өргөн хэрэглээ болж чадахгүй байгаа. Харин ийнхүү “Аи Ти Зон” компани болон “Интел” карпораци нар хамтран гаргах энэхүү ухаалаг гар утас, таблет компьютер нь зах зээлд 150-250 мянган төгрөгөөр борлуулагдах ажээ. Ингэснээр эх орондоо үйлдвэрлэсэн ухаалаг гар утас, таблетыг маш хямд үнээр худалдан авах сайхан боломж бүрдэж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад,
“Интел” корпораци нь 1968 онд байгуулагдсан бөгөөд нийт 80 мянга гаруй ажиллагсадтай, 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг, компьютерийн микро процессор үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, мэдээллийн технологийн үндэстэн дамнасан корпораци ажээ. Тус корпораци 2012 оноос эхлэн ухаалаг гар утас, таблетийн чип үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн байна.

Т.ДАРХАН









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж