
Монголын үндэсний бөхийн холбоо 2013-2014 онд болох бөхийн барилдааны хуваарийг албан ёсоор баталжээ. Хуваарийн дагуу энэ сарын 22-нд Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний ойд зориулсан улс, аймгийн цолтой болон залуу 224 бөхийн барилдаан болох ажээ. Намрын нээлтийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, “АПУ” компанитай хамтран зохион байгуулах юм байна.