
Тэгвэл, гүйлтийн богино зайд амьд домог гэгдэх болсон Усаин Болт өчигдөр мэдэгдэл хийж, 2016 онд Бразилийн Рио-де-Жанейрод болох зуны олимпийн дараа их спортоо орхино гэдгээ албан ёсоор зарлав. Бельгийн нийслэл Бруссель хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр “Риогийн олимпийн дараа… Хэрэв би форм сайтай байвал Риод очиж, хийх ёстой зүйлээ хийнэ. Удаан хугацаанд энэ спортод ноёрхож, амжилт буураагүй үедээ зодог тайлах нь цаг хугацааны хувьд хамгийн зөв үе” хэмээжээ.
С.ЦЭЛМЭГ