
Эзнээ хайсан монгол
Газар эхийн хэвлийг
Гадны хэсүүлчид төнхөөд
Нутагн минь ёолоод
Сэтгэл минь сэмрээд
Язгуур өвгөдийн жудгийг
Явдал муутнууд гуйвуулаад
Төр самуураад…
Энгүй баян монголын
Эзэн нь байтлаа
Түмэн минь туйлдаад…
Хаан заяат нутагт минь
Хаад нь байна уу…
Омог халираад энэлэн тослоо
Охид өсөөд харьд одлоо
Хөсөг нүүгээд зэрэглээ боллоо
Хүү өсөөд хүнийх боллоо
Монгол хаа байна?
Хөх шувуу дэрхийж нисээд
Тэнгэр болсон хөх монгол
Хөх цэрэг зэргэлж босоод
Төр болсон мөнх монгол
Хөх чоно оцойу улиад
Домог болсон их монгол
Хөх өвс солонгонд нумраад
Үзэмж болсон эзэн монгол
Монгол хаа байна?
Омог асаад илд болдог
Охид өсөөд үзэсгэлэн болдог
Хөсөг нүүдэл бууриа сэлдэг
Хүү өсөөд хаан болдог…
Монгол бид байна
Хөх Монгол, Мөнх Монгол
Хөх тэнгэрийн Монгол
Хөх Монгол, Мөнх Монгол
Хөх тэнгэрийн Монгол
Хөх Чингисийн их Монгол
Хүний нутаг болохгүй ээ…
Хүний нутаг болохгүй ээ…
Тоонот гэртэй эзэн Монгол
Тонуулчдын газар болохгүй ээ…
Тонуулчдын газар болохгүй ээ гэсэн үгтэй аж.