Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Уул уурхайн үндэсний ассоциациас сар бүрийн сүүлийн долоо хоногийн лхагва гаригт “Ассоциацийн өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Ассоциацийн өдөр” арга хэмжээ энэ сарын 27-нд болох бөгөөд хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцахаар болжээ. Өөрөөр хэлбэл, уг арга хэмжээний үеэр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хуульч, судлаачид, уул уурхайн мэргэжлийн байгууллагууд хамтран хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж