
“Олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох нь” хөрөнгө оруулалтын бага хурал ирэх зургаадугаар сарын 6-10 өдөр Улаанбаатар хотноо болно. Монголын бизнесийн орчны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс гадна хөрөнгө оруулагчдад ашигтай хөрөнгө оруулалт хийх тухайд зөвлөгөө өгөх бололтой. Мөн гадаадын зах зээлээс хөрөнгө босгохоор зорьж буй Монголын компаниудад хөрөнгө босгох олон арга боломжуудыг таниулахад уг бага хурлын зорилго чиглэгдэж буй. Энэ жилийн бага хуралд Хонг Конг, Токио, Солонгос, Австрали, Германы хөрөнгийн биржүүд оролцон Монголын компаниудад олон улсын хөрөнгийн зах зээлээс хэрхэн хөрөнгө босгох арга замыг танилцуулах аж. Уг арга хэмжээг Prophecy Resource, J.P.Morgan, Citigroup, Hogan Lowells, Moody’s Inүestment Serүice, American Appraisal, China International Capital Corporation, Bank of China International, Quam Asset Management зэрэг нэр гадаадын томчууд ивээн тэтгэх бололтой.
Ж.ГЭГЭЭ