“Монгол-Крилл” хос бичгээр бичигддэг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

“Монгол-Крилл” хос бичгээр бичигддэг боллоо

Баянхонгор аймагт төрийн байгууллагууд хоорондын албан бичиг “Монгол-Крилл” хос бичгээр бичигддэг боллоо

Монгол улсын засгийн газрын 2008 оны 196 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол бичиг-2” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан ИХТ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан билээ.

Аймгийн хэмжээнд жил бүрийн 11 сар буюу улс тунхагласны баярыг угтан байгууллага хооронд албан бичгийг крил-монгол бичгээр хослуулан бичих талаар тогтоолд заасан байна.

  Энэ ажлын эхлэл, бэлтгэл болгон наймдугаар сарын 14-ны 1а/ 494 “Монгол бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тоот албан бичгийг Монгол крилл хос бичгээр бичиж хүргүүллээ. Дээрх хугацаатай албан бичгийн хариуг  Байгаль орчны газар, Аймгийн Нийтийн номын сан, ИТХ,  ШШГАлба, СХЗХэлтэс, Монгол банк, Боловсролын газар, ХДТ зэрэг байгууллага крилл -монгол бичгээр бичиж ирүүлээд байна.

2013 оны 10 дугаар сараас эхлэн 12 дугаар сарыг дуустал байгууллага хооронд хос бичгээр  албан бичиг солилцох бөгөөд үүний тулд төрийн байгууллагын бичиг хэргийн ажилтнуудад “Монгол бичгийн программ  ашиглах  арга зүй” сургалтыг зохион байгуулах юм. Мөн ЕБС-ийн VII–XI анги тус бүрийн  сурагчдын дунд “Шударга уншигч” уралдааныг  жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уралдааныг 9 дүгээр сард зохион байгуулах юм.Сургалт уралдааны  зардалд шаардагдах 860,0 мянган төгрөгийг Хөтөлбөр төслийн зардлаас санхүүжүүлэхээр аймгийн засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 29-ны 471 дүгээр захирамжаар баталлаа.
 

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛСТИЙН БОЛОВСРОЛЫН
АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Д.ЧУЛУУНЦЭЦЭГ

Эх сурвалж: www.bayankhongor.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж