
ВВС-д мэдээлснээр Ариэль Кастрод шоронгийн эмч анхны тусламж үзүүлэхээс татгалзсан тул түүнийг өөр эмнэлэгт аваачжээ. Гэвч Ариэль Кастро эмнэлэгт хүргэгдсэний дараа амьсгал хураасан байна. Охай мужийн албаныхны мэдээлснээр Ариэль Кастро нь хамгаалалттай өрөөнд ганцаарчлан хоригдож байсан учраас өөрийгөө дүүжилж, амиа хорлосон байх магадлалтай хэмээн урьдчилсан байдлаар дүгнэжээ.
53 настай, дунд сургуулийн автобусны жолооч Ариэль Кастро нь 17-21 насны гурван эмэгтэйг хулгайлан, гэртээ арван жилийн турш хорьж, хүчирхийлж байсныхаа төлөө өнгөрсөн наймдугаар сарын 1-нд шүүхээс 937 төрлийн хэрэгт буруутгагдан, насаараа шоронд суух ял сонссон юм.
Ариэль Кастро нь 14 настай Жина Дехесус, 20 настай Мишель Найт, 17 настай Аманда Берри нарыг хулгайлан, гэртээ 10 жилийн турш хорьж байсан юм. Хохирогчдын нэг Аманда Берри нь хоригдож байх хугацаандаа Ариэль Кастрогийн охиныг төрүүлсэн нь өдгөө зургаан нас хүрчээ.