Цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа гол Дархан хот, Ерөө, Туул гол Лүн сум, Сөгнөгөр, зүүн хажуугийн Балж гол Дадал сум, Хэрлэн-Мөнгөнморьт-Багануур-Чойбалсан орчимд усны түвшин хоногт 5-25 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-40 см, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг  орчмоор үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Мөн Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар үерийн түвшинг 10-45 см давсан байдалтай байна.

9 дүгээр сарын 5-ны өдөр Ерөө голын усны түвшин Дулаанхаан сум орчмоор 5 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 20 см тус тус нэмэгдэж, Ерөө, Хэрлэн голын усны түвшин үерийн түвшинг 20-50 см даван үерлэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад Ус, цаг уур орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Тариаланчид, хадланчдын  зориулсан мэдээ :
5-7-нд цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2013 оны 09 дүгээр сарын 04-ний 20 цагаас 09 дүгээр сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө  5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 3-5 градус,  өдөртөө  16-18 градус дулаан байна.

2013 оны 9 дүгээр сарын 06-наас 9 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

    7-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 8,9-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 7-нд баруун болон төвийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө3-8 градус, өдөртөө 18-23 градус, Говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31градус, бусад нутгаар шөнөдөө7-12 градус, өдөртөө21-26 градус дулаан байна.8-нд нутгийн баруунхагаст, 9-нд  ихэнх нутгаар эрс сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж