
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин, хийлч Д.Гэрэлтуяа бие даасан “Зүрхэнд хүрэх гайхамшиг” анхны тоглолтоо энэ сарын 26-нд хийх байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилжээ. Тоглолт ирэх тавдугаар сарын 3-нд УДБЭТ-т болох юм. “Зүрхэнд хүрэх гайхамшиг” тоглолтод П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын адажио, Вальс Скерцо, Де Фалья “Испани бүжиг”, Н.Паганини “Кантабиле”, Ж.Массне “Размышдение”, Ж.Энхбаяр “Рапсоди”, П.сарасате “Цыганские Напевы” зэрэг дэлхийн сонгодгууд эгшиглэх нь. Тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, Г.Шижирболд, Э.Амартүвшин, УДБЭТ-ын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ОХУ-ын АЖ, Красноярск хотын дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной, УДБЭТ-ын сомфони найрал хөгжимчид оролцоно.
М.Урин