Египетэд дөрвөн телевизийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Египетэд дөрвөн телевизийг хаажээ

Египетийн шүүхээс өчигдөр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний гэгдэх дөрвөн телевизийн үйл ажиллагааг зогсоожээ. Үүнд “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний “Ahrar 25” “Al-Quds”, “Al-Yarmuk” телевизүүдээс гадна Катарын “Al-Jazeera”-гийн Египет дэх “Mubashir Misr” суваг  багтаж байгаа гэнэ.

Египетийн арми Синайн хойгт зэвсэгт дайчдын эсрэг нисдэг тэргээр агаарын дайралт хийж, олон тооны хүний амь хөнөөсөн мэдээлэл цацагдаад байна.

Египетэд өнгөрсөн долдугаар сарын эхээр цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаас буулгасны дараа Мурсийг дэмжигчид болон “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн жагсаал хийж, үймээн самуун дэгдээсэн билээ. Египетийн Засгийн газраас жагсаал, үймээнийг цэрэг, цагдаагийн хүчээр дарж, улс орон даяар онц байдал тогтоон, телевизүүдийг хяналтдаа авсан юм. Түүнчлэн үймээн самууны улмаас 17 хоногийн турш үйл ажиллагаагаа зогсоосон галт тэрэгний үйлчилгээ өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлжээ.  Үүний зэрэгцээ Египетийн арми одоог хүртэл нийслэл Каир хотын автозамуудад хяналтын цэг гаргаж, хуягт техникээр төв талбай руу хүмүүсийг нэвтрүүлэхгүй хаасаар байгаа ажээ.  

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж