
Хэрвээ "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" ном энэ өрсөлдөөнд ялбал 2011 оны “Уншигчдын таалалд нийцсэн шилдэг аудио ном” цомын эзэн болох юм. Цомын төлөөх өрсөлдөөн Монголын цагаар өнөөдрийн 24.00 цаг хүртэл үргэлжлэх учир та бүхэн эзэн Чингис хааны тухай дэлхийн шилдэг бүтээлд амжиж саналаа өгөхийг уриалж байна. Саналаа www.jwf.mn хаягаар өгөх юм.
Дашрамд дурдахад, эрдэмтэн профессор Жак Уэдэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном маань анх 2004 онд АНУ-д хэвлэгдэн гарсан даруйдаа “Нью-Иорк Таймс”-ын шилдэг борлуулалттай (New York Times Best Seller) номын жагсаалтад албан ёсоор багтаж, одоогоор Орос, Турк, Грек, Хятад, Тайланд, Япон, зэрэг олон хэлнээ хэвлэгдэн, дэлхийн уншигчдад Чингис хааны гайхамшигтай түүхийг таниулж байгаа юм.