Намрын анхны супер тоглолт “Best of Hollywood”

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Намрын анхны супер тоглолт “Best of Hollywood”

Төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч Б.Анар өнгөрсөн хавар Холливудын шилдэг кинонуудын хөгжмийг симфони найрал хөгжимд найруулан тоглуулсан нь эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд мэт эрэлттэй байсан билээ. Тэрхүү тоглолтыг болоод өнгөрснийх нь хойно “Хэзээ болчихсон юм бэ, үзэх байсан юм, дахиад тоглох юм уу болов уу” гэх зэргээр асууж сурч байсан юм. Үзэгчдийн дундах энэ яриа, тэр тансаг хөгжмүүдийг “амьд”-аар сонсохсон гэсэн хүмүүсийн хүсэлтийг биелүүлэхээр уг тоглолтыг дахин толилуулах болжээ. “Best of Hollywood” тоглолт Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 5, 6-нд болох юм.

Хөгжмийн найруулагч Б.Анарын симфони найралд зориулан хөрвүүлсэн киноны хөгжмүүдийг Улсын филармонийн хөгжимчид сэтгэл сэргэж, баясал цэнгэл төртөл эгшиглүүлнэ. Адал явдалт “Индиана Жонс”, “Сайн, муу, хэрцгий”, “Форест Гамп”, “1900”, “Шиндлерийн бүртгэл”, “Титаник” гэх зэрэг өнөө цагийн хамгийн шилдэг киноны хөгжмүүдийг тоглох юм. Залуу төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, удирдаачийн урлагт ч суралцаж буй тэрбээр бүтэн жилийн хөдөлмөрөө зориулж босгосон энэхүү тоглолтоо хичуул сургуульдаа дөнгөж ороод буй оюутан залууст хаяглаж буй юм билээ. Зохион байгуулагч нь залуу хөгжмийн зохиолч Ж.Дамдинцэрэнгийн удирддаг Маркетингийн “Гэр” агентлаг. Гар нийлсэн залуусын сэтгэлээ шингээсэн тоглолт энэ намрын мартагдашгшүй нэгэн дурсамжийг оюутан залуусын сэтгэлд мөнхлөх буй за. 

Р.ОЮУНАА

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж