
Хуралдаанаар улс төрийн намуудын хуулийн танилцуулгыг хэлэлцэж байна. МАН-ын Их хурал ирэх аравдугаар сарын 17-нд болохоор товлогдсон бөгөөд уг хурлаар намын дүрэм өөрчлөлт оруулах, намын удирдлагуудыг огцруулах, дахин сонгох зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
МАН-ын залуу гишүүдээс бүрдсэн Шинэчлэлийн хороо байгуулагдаж, таван удаагийн сонгуульд ялагдсан намаа шинэчлэх, Их хурлыг товлон зарлах, намын удирдлагуудыг огцруулах шаардлагыг сар гаруйн өмнө МАН-ын удирдлагууддаа хүргүүлсэн бөгөөд энэ асуудлыг ирэх сард болох Их хурлаар шийдвэрлэхээр болсон юм.
Ш.ЧИМЭГ