
Дэлхийн шилдэг “Аида” дуурьтай танилцах өдөр ойртсоор… Энэ сарын 30-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Ж.Вердийн “Аида” дуурийг анх удаа тавих гэж байгаа. Энэ талаараа маргааш УДБЭТ-т сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ. Энэхүү дуурийг монголчуудад танилцуулахаар ОХУ-ын Ардын жүжигчин, Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной Б.Сэргэлэн захирлын урилгаар Монголд ирээд байгаа юм. “Аида” дуурийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Ардын жүжигчин А.П.Чепурный, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Б.Дамдинсүрэн, ерөнхий удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа, хувцасны зураачаар Г.Оюун, бүжгийг Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, продюсерээр УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, зөвлөхөөр УДБЭТ-ын дэд захирал Д.Баатар нар тус тус ажиллаж байгаа аж.
М.Урин