Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Сири унах цагаар

Далдыг харагч Ванга (1911-1996) нас барахынхаа өмнөхөн “Сири унаагүй цагт…” энх тайван  хадгалагдан байх болно хэмээн хэлжээ. Өнөөдөр бид түүний тэр үгийг ойлгож эхлэв бололтой. Вашингтон Сирид довтлох шалтгаанаа “химийн зэвсэг хэрэглэсэн” гэж үзээд өөрийн “удирдлагатай холион бантан” стратегийн дагуу түүнийгээ “хорлон” гэв. Төрийн департаментын тодорхойлж буйгаар “Бүгдийн буруутан нь Ассад” боллоо. Ер нь бол Вашингтон өөрөө л тэр химийн довтолгоог өдөөсөн гэхээр байгаа. Босогч дайчдад бөмбөг пуужингаар цохилт хийн туслахдаа “химийн довтолгоон” бол “улаан шугам” гэсэн нөхцөлөө нэг биш удаа сануулсаар ирсэн билээ.

Эртний ромчууд “Хараач, энэ хэнд ашигтай вэ” гэж хэлдэг байсан гэх. Өнөөдөр америкчуудад  тэр эртний ромчуудын нэр хүнд сонирхолтой биш. Тиймээс “химийн довтолгоо” нь Башар Ассадад биш тэдэнд өөрсдөд нь хэрэгтэй. Увайгүй бардам зүтгэлээрээ Гитлер Польшид халдсан өдөөн хатгалга шиг л байгаа юм.

Даруухан хуульч асан  Обама  Сирид халдах шийдвэр гаргаж байгаа биш л дээ. Харин түүний ерөнхийлөгчийн засаг захиргаа Сирид довтлох шийдвэр гаргах юм. Нобелийн энх тайвны шагналтан гэдэг нь бас ч үгүй  сонирхолтой бэлгэдэл болоод байна. Энүүхэндээ гэхэд 1939 онд Гитлерийг энх тайвны шагналд дэвшүүлээгүй түүний сонирхол нь Польш гэсэн бялуу байлаа. Обама азтай. Нобелийн шагналаа урьдчилаад авчихсан байгаа. Ингэхлээр Сирийн дайн нь Нобелийн энх тайвны шагналтны явуулж байгаа дайн болох гээд байна.

Нөгөө талаасаа, терроризмын тэргүүлэх хүчин “Аль-Каида”-гийн талд АНУ  тусална гэсэн үг. Үүнд гайхмаар зүйл бас үгүй. Тэд өөрсдөө түүнийг Афганы дайны үеэр Зөвлөлтийн эсрэг зохион байгуулж байлаа. Үүнийг Ойрхи Дорнодод сайн ойлгож байгаа.  “Терроризмтай хийх тэмцлээр шалтаглаж чадахгүй. Сирид цохилт өгөх нь зугаалахаар гарсантай адилгүй. Довтолгоонд хариу цохилт хийгдэнэ.  Ойрхи Дорнодод гал дүрэлзэнэ” гэж Сирийн Мэдээллийн сайд Омран аз-Зоуби мэдэгдээд байгаа.

Оросын хувьд дэлхийн дайны сүйрлийн өмнө дахиад л цаг хожих хэрэг гарч байна. Тэр нь өнөөдөр Сирийг боломжийн хэрээр  дэмжихэд оршино. Гэхдээ, боломжтой юу?

Олон улсын эрх зүйг Баруун үл тоомсорлож байгаа гээд АНУ, НАТО-тай цэргийн хамтын ажиллагааг  тасалж болох юм. Дайны шийдвэр гармагц НАТО-гийн транзитийн гэрээнээс гарч болно. Мөн цаашлаад Иранд С-300 системийг нийлүүлэх асуудлаа сэргээж болно. Энэ бүгдийг л Орос хийж чадна. Довтолгооноос өмнө ямар нэгэн мэдэгдэл хийж болно. Үүнийгээ дипломат шугамаараа хийгээ биз дээ. Яахав, тактикийн асуудал юм л даа.

Орос, Барууны харилцаа муудсаар байгаа, Санкт-Петербургийн намрын саммитийг  өөрчлөх талын яриа Америкт  сонсогдож байгаа. Барууны  үйл ажиллагааг хүлээлгүйгээр Орос өөрсдөө саммитийг болиулж “Их хорь”-ийн бүрэлдэхүүнээс гарч болно.  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Баруун үл тоосон нөхцөлд итгэл алга болно. Тиймээс “G20” клубын гишүүн байх нь утгаа алдах болно.

Ихэнх шинжээчдийн үзэж буйгаар, Ойрхи Дорнодын замбараагүй байдал Орост ороосой хэмээн АНУ найдаж байгаа.  “Тэр цаг хэзээ ирэх вэ гэж надаас асуудаг. Үгүй, болоогүй байна. Сири унаагүй л байна. Харин ялагч нь огт өөр” гэж Ванга (1994) хэлсэн байдаг. Мөн цаашлаад, “Дорнын дайн эхэлбэл, дэлхийн гуравдугаар дайн болно. Дорнын дайн Барууныг хөнөөнө. Химийн зэвсэг, хоосон Европ” гэж тэр өгүүлжээ. Дэлхийн гуравдугаар дайн болох уу? гэсэн асуултад Ванга хариулахдаа “Гай газар доороос гарч бүгдийг сүйтгэнэ. Ганцхан Орос л аврагдана” гэжээ.

Вангагийн хэлснээр Сирийн дайнд баруун ялахгүй, ялагч нь хэн нэгэн байх аж. Тэр хэн нэгэн нь Европыг  хоослох ба замбараагүй байдал Орост биш Европыг хамрах болж байна.  Тэр хэн нэгэн гэдэг нь терроризм байж болно. Түүнд тийм төлөвлөгөө байгаа. Ирантай түншлээд байгаа нь Оросыг цохилтоос аварч болох юм гэж тааварлах болж байх шиг.

Оросын хувьд Вангагийн хэлсэнд тайвшрах ёсгүй. Бурханд найд, өөрөө бэлэн бай гэсэн үгээр Оросын Topwar сайтад бичсэн тоймоо Виктор Каменев дуусгажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж