Ажлын хэсэг байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгуулагдав

"Таван толгой" орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрс тээвэрлэлтийн “Таван толгой-Чулуун-Овоо- Гашуун сухайтын боомт-Улсын хил” чиглэлийн 257 км замыг засварлах, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх, замыг байнгын усалгаатайгаар ашиглуулах, ойр орчмын малчин өрхийн өвөлжөө хашаа, худаг, орон байрны засвар хийх, шинээр барих ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, гишүүдэд Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Цагдаагийн газрын дарга Ц.Отгонбат, Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч Т.Батбаатар, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Чинжаргал, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ю.Энхтуяа нарыг томилсон байна.

Харин Комиссын нарийн бичгийн даргаар Тээвэр авто замын газрын дарга Д.Батчулуун томилогджээ. Ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан уг ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажлын тайлан, мэдээлэл өгч байхыг аймгийн Засаг даргаас үүрэг болгосон байна.   

С.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж