“Лимүзин” үүлдрийн үр хөврөл нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

“Лимүзин” үүлдрийн үр хөврөл нийлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Унгарын хөдөөгийн хөгжлийн яамтай хамтран ажиллахаар болжээ. Хоёр улс малын эрүүл мэнд, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, түүний дотор “Лимүзин” үүлдрийн үхрийн хөврөл үрийг нийлүүлэх,  хүнсний аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах гэнэ. Унгарын талаас хүнсний хяналтын лаборатори, хөдөө аж ахуйн боловсон хүчин бэлтгэх асуудлаар хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн орчин үеийн механикжсан сүүний ферм байгуулах улаанбуудай, эрдэнэшишийн тариалалтыг өргөжүүлэх, энэ төрлийн таримлын сорт нийлүүлэхэд туслахаа амалжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж