
Өвөл хаяанд ирж байгаа энэ үед аймгуудын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах, тариа, ногоогоо цаг хугацаатай уралдан хурааж авах зэрэг олон ажлыг амжуулах шаардлагатай болж буй. Тиймээс энэ удаагийн цахим хурал өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд өрнөх бололтой. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн зарим сумдад шатахуун дуусч тариа ногоо хураахад бэрхшээл үүсээд байна гэх мэдээллийг орон нутгийн иргэд өгч буй. Түүнчлэн тариаланчид улаан буудайгаа нэг тонныг нь 450 мянган төгрөгөөс доош буулгахгүйгээр улсад худалдах сонирхолтойгоо илэрхийлж байгаа билээ.
Г.ДАРЬ