Мурсиг шоронд хорилоо

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Мурсиг шоронд хорилоо

Одоогоос жил гаруйн өмнө Египетийн төрийн тэргүүнээр сонгогдож байсан Мохаммед Мурсиг шоронд хорихоор боллоо. Түүнийг яг хэдэн жилийн хугацаанд хорих нь тодорхойгүй байна. Түүнээс гадна нэг хүнийг бүх насаар нь, гурван хүнийг 15 жил, 45 хүнийг таван жилээр шоронд хорихоор болжээ. Эдгээр хүмүүсийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж үзэн шоронд хорихоор болсон байна.

Египетэд хоёр сарын өмнө эхэлсэн эмх замбараагүй байдал одоо ч үргэлжилсээр байгаа. Цэргийнхний зүгээс Мурсиг дэмжих хөдөлгөөний 11 гишүүнийг бүх насаар нь хорьсон гэх мэдээлэл байгаа бол ирэх долоо хоногт мөн 50 гаруй хүнийг цэргийн шүүхээр оруулах бололтой.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж