
“ING Bank” нь Нидерландын “ING Group”-ийн салбар компани бөгөөд “ING Group” нь одоогоор “Fortune Global 500” жагсаалтын 12-т бичигддэг. Дэлхий даяар 100 мянга гаруй ажилтантай “ING Bank” нь 2008 оноос хойш Монгол улсад байгууллагын болон хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн, манай улсад бүрэн хэмжээний үйлчилгээ үзүүлдэг цорын ганц гадаадын банк юм. Мөн байгууллагын санхүүгийн зөвлөгөөнд мэргэшсэн, Монгол болон Ази Номхон Далайн зах зээл дээр арвин мэдлэг, туршлага хуримтлуулсан банк билээ. Ази дахь байр суурь болон “ING Bank”-ны олон улс дахь далайц, чадвар нь Монголын үйлчлүүлэгч, түншүүддээ тусгайлан зориулсан байгууллагын санхүүгийн зөвлөгөө өгөх давуу тал олгож байна.
“Хадгаламж банк” өнөөдөр үндэсний хэмжээний өргөн салбар сүлжээгээрээ дамжуулан банкны бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Нийт 2000 гаруй ажиллагсадтай, Монголын ТОП 5 банкны нэг юм.
Энэхүү түншлэл нь тус банкны зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлж бэхжүүлэх, улмаар ирээдүйн өсөлтийг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, бүтцийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм байна.