
Ачааны машиныг зэр зэвсэг болон цэргийн хэрэгсэл зөөвөрлөхөд ашиглах бөгөөд робот ачааны машин, удирдлагын робот гэсэн хоёр хувилбартайгаар бүтээгдэх аж. Эхний машины туршилтыг энэ тавдугаар сарын 16-20-нд Виржини мужийн Пиккет Форт цэргийн баазад хийх юм. Роботууд хуяглагдахгүй харин мэдрэгч бүхий хамгаалалттай.
Төлөвлөгөөгөөр компьютер удирдлагаар мэдрэгч болон камераар тоноглогдсон хоёр робот ачааны машиныг алсын зайнаас удирдан, 1,4 тн ачааг 72 км/ц хүртэл хурдтай зөөвөрлөх юм.
Дараагийн туршилтыг ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөж байна.
Н.Тунгалаг