Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

7.9 сая мал төллөжээ

Энэ жил улсын хэмжээнд 15 сая 395 мянга 512 толгой мал төллөхөөс  долоон сая 903 мянга 150 нь төллөжээ. Одоогоор 34 мянга гаруй унага, 16737 ботго, 110 мянга 224 тугал, 3.8 сая хурга, 3.7 сая гаруй ишиг бойжиж байна. Монгол Улс өнгөрсөн жил 31828.9 мянган толгой мал тоолсон. Энэ нь өмнөх оныхоос 12195.1 мянга буюу 27.7 хувиар буурсан vзvvлэлт юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн жилийн зуднаас vvдэн бойжуулсан төл өмнөх жилийнхээс хоёр дахин буурсан бөгөөд 2009 онд 13.7 сая төл бойжуулсан бол өнгөрсөн жил 7.4 сая төл бойжуулжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж