
Үндэсний статистикийн хорооноос аж ахуй нэгж байгууллагын тооллогыг энэ сарын 15-аас эхлэн явуулсан билээ. Тооллого энэ сарын 30-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд урьдчилсан байдлаар Монгол Улс 74 мянга гаруй аж ахуй нэгжтэй гэсэн тоо гарчээ. "Статистикийн тухай" Монгол Улсын хуулийн дагуу 1991, 1994, 1998, 2006 онуудад аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг зохион байгуулж байсан аж. Тиймээс өмнөх тоологуудад 34 мянга гаруй аж ахуй нэгжтэй гэж тоологдож байсан юм байна.
Ж.ГЭГЭЭ