Сири АНУ-ын онгоц, пуужингуудыг сөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Сири АНУ-ын онгоц, пуужингуудыг сөнөөжээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирид цохилт өгөхийг хойшлуулж байгаа нь Конгрессийн шийдвэрийг хүлээсэн хэрэг бус, харин огт өөр шалтгаантай гэж «Аль Манар» телевизид ярилцлага өгсөн цэргийн шинжээч хэлэв. Шалтгаан нь наймдугаар сарын 31-нд Сирийн  агаарын довтолгооноос хамгаалах хүчин Америкийн нэг нисэх онгоц ба дөрвөн  «Tomahawk» пуужинг сөнөөсөн  явдал хэмээн тэр шинжээч мэдэгджээ.

Америкийн цэргийн онгоц Сири-Иорданы хилийн ойролцоо унасан ба пуужингууд нь далайд унажээ. Наймдугаар сарын 31-нд F-22 Raptor онгоц унасан мэдээг Америкийн Лос-Анжелес Таймс  сонин мэдээлжээ. Сонин мэдээлснээр наймдугаар сарын 30-ны өдөр Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин дөрвөн «Tomahawk» пуужинг сөнөөжээ. Тэднийг Оросын пуужингийн довтолгооны эсрэг «Панцирь — 1» пуужингаар сөнөөсөн байв. Лос-Анжелес Таймс сонины эх сурвалж хэлснээр Пентагон дөрвөн пуужин харван «Сирийн лугшилтийг» мэдрэх гэсэн байв. Иорданы хойд нутагт байрлаж байгаа орчин үеийн таван F-22 онгоцны нэгийг алдсан нь Сирийн эсрэг довтолгоог хойшлуулах шалтгаан болсон гэж сонин өгүүлсэн байлаа.

«Оклахома Пост» сонин Америкийн цэргийн эх сурвалжийн мэдээнд тулгуурлан F-22 Raptor сөнөөгч онгоц Иордоноос хойд хэсэгт унасан гэлээ. Цэргийн шинжээч Жон Блю Рид сонинд мэдээлэхдээ Сирид энгийн С-300 биш харин түүний сайжруулсан хувилбар байгаа гэсэн байна С-400 цогцолбор Сирид нийлүүлэгдсэнийг тэр үгүйсгэхгүй байна.

Тартус хотынхон 30-ны өглөө гурван онгоцны дуу сонссон ба тэдний нэг нь МиГ-23 бусад нь МиГ-29 байжээ. Сирийн усан хилийн ойролцоо байсан Америкийн онгоцнуудын зүг тэд ниссэн байна. Америкчууд тэднээс зайлан холджээ. Америкийн онгоцнууд Сирийн хилээс хориод км-ийн цаана нисэж байсан гэнэ. Бас нэг ийм тохиолдол есдүгээр сарын 1-нд давтагдсан байна. «Манай тэнгэр зөвхөн биднийх. Манай тэнгэр дайснуудад хаалттай!» гэж сиричүүд мэдээлж байна. Америкийн онгоцнууд Сирийн агаараас хамгаалах системийг трандаж байна хэмээн nikolaysolo.livejournal.com эх сурвалж бичжээ.

Талууд хүчээ дайчилж байна

Бямба гаригт хийсэн Барак Обамагийн мэдэгдлийн дараа тодорхой болсон Сирид хийх цохилтыг хүлээн талууд эрчимтэй бэлтгэлээ хийж байна. Америкийн  таван эсминец онгоц бүхий тэнгэсийн цэргийн бүлэглэл Газар дундын тэнгист байрлаж байна. Нисэх онгоц тээгч Nimitz ангиллын атомын хөлөг Сирийн хилд ойртон Улаан тэнгист орж ирсэн байна.  Түүнийг дөрвөн эсминей нэг крейсер онгоц дагалдан явж байна. Персийн булангийн усанд Harry Truman нэртэй онгоц тээгч албаа гүйцэтгэж байна.

Сирийн армийн байрлал ч өөрчлөгдөж байгаа нь бүртгэгдэв. Цэрэг, техник энгийн иргэд амьдрах районуудад ойр байрлаж байна гэж АР дамжуулжээ. Энгийн иргэдийг амьд бамбай болгохоор цэрэг, техникийг хүн ам шигүү районуудад байрлуулж байна гэж Сирийн сөрөг хүчин мэдэгдлээ.

Бүс нутаг дахь Америкийн холбоотнууд ч ирэх цохилтод бэлтгэж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр байхгүй байсан ч Сирийн талаар гаргах “ямар ч олон улсын шийдвэрийг” дэмжинэ гэж Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ням гаригт мэдэгдэхдээ, «Хэрэв одоо л тодорхой алхам хийхгүй бол Сирид аллага үргэлжлэх болно» гэв.

Мөн ийм байр сууринд Франц байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэр гаргах чадваргүй бол аль болох өргөн хэмжээний эвсэл байгуулах ёстой, Дамаскийн оршин суугчдыг олноор хөнөөсөн хэрэг шийтгэлгүй үлдэх ёсгүй хэмээн Францын Дотоод хэргийн сайд Манюэль Вальс мэдэгдлээ. Сирийн эсрэг зэвсэгт ажиллагаа явуулах талд ерөнхийлөгч Франсуа Олланд эргэлзэх зүйлгүйгээр зогсож байна гэж тэр онцолжээ.

АНУ-ын холбоотнуудын ихэнх нь байлдах хүсэлгүй

НҮБ-ын мандатын дагуу үйл ажиллагаа явуулахыг илүүд үздэг зарим хэсгээс бодитоор АНУ-д туслах орон мэдэгдэхүйц цөөн байна. АНУ-д Их Британийн парламентын шийдвэр гол сюрприз нь болов. Сирийн эсрэг байлдахаас татгалзсан орнуудын тоондИтали, Грек, Канад орж байна.  ЕХ эсвэл НАТО, НҮБ-ын мандатаар л хөдөлнө гэж Герман мэдэгдлээ. НАТО-гийн тэргүүн Андерс Фог Расмуссен өмнө нь “химийн зэвсгийг эрх баригчид хэрэглэсэнд эргэлзэхгүй байгаа ч энэ ажиллагаанд эвслийн үүргийг байхгүй гэсэн байлаа.

Сирид цохилт өгөхөд өөрийн нутгаа ашиглуулахгүйг Иордан мэдэгдсэн байв. Австри ч бас тийм мэдэгдэл хийжээ. Арабын орнуудын лиг өөрийн зөвлөлийн яаралтай хуралдаан дээр Сирийн асуудалд оролцохыг НҮБ-д уриалав. Сирийн сөрөг хүчний лидер Ахмед аль-Жарба арабын орнуудад хандан  Ассадын дэглэмийг шийтгэх олон улсын ажиллагааг дэмжихийг шаардав. Түүнийг Саудын Араб дэмжиж харин Египет, Ирак эрс эсэргүүцлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж