
Өнгөрсөн долоо хоногийн эхээр тус байшинд хулгай орж, их хэмжээний эд зүйлс алдагдсан хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт 40 орчим насны эрэгтэйг сэжигтнээр саатуулан шалгаж эхэлжээ. Гэтэл энэ эр хулгай хийгээд зогсохгүй эхнэрээ хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна. Тэрээр таван жилийн өмнө эхнэрээ хөнөөгөөд хүнгүй газар хэмээн сэтгэж, Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутагт авчирч, булсан байна. Тухайн үед эхнэрээ булсан газарт нь хашаа байшин бариагүй байжээ. Цогцос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олдсон ч анх хэрэг гарсан газар нь Чингэлтэй дүүргийн нутагт харьяалагддаг учир хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Гэрэл зургийг: www.mminfo.mn