“Blue” хамтлагийн тасалбарыг хаанаас авах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

“Blue” хамтлагийн тасалбарыг хаанаас авах вэ?

Зургаан тэрбумаар даатгуулсан “BLUE” хамтлагийн Монгол дахь тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа 50хувь нь байгууллагуудын захиалгад оржээ.  Тасалбар худалдан авсан хүн бүр дээрх даатгалаар хамгаалагдах аж. “BLUE” хамтлагийн Монгол дахь тоглолтын тасалбарын үнэ нь 30000, 60000 төгрөг байгаа бөгөөд цөөн тооны тусгай суудлын захиалга авах юм байна.

Есдүгээр сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын тасалбарыг “Hi Fi records”-ийн салбаруудаас болон UB лавлах 1617, 1109-д захиалан хүргүүлж авах боломжтой аж. Хэрэв та Online-аар худалдан авахыг хүсвэл www.evento.mn болон www.easyticket.mn сайтаар худалдаалж байгааг дуулгая.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж