
“L-Guards” хамтлагийн удаан хүлээлгэсэн хоёр дахь бие даасан цомгоо худалдаанд гаргаад удаагүй байна. Тэд ирэх тавдугаар сарын 27-нд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Тоглолтод тус хамтлагийн “Амьдралыг хамгаалагчид” нэртэй хоёр дахь цомгийн дуунууд болон шинэ уран бүтээл эгшиглэх аж. Тоглолтын бэлтгэл ажилдаа орсон хамтлагийн залуус удахгүй шинэ клипээ үзэгчдэд хүргэх гэнэ. Тэдний хоёр дахь “Амьдралыг хамгаалагчид” цомгийг “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбарт 6000 төгрөгөөр худалдаалж байгааг сануулъя.
М.Урин