
Тэмцээний 19-д эрэмбэтэй тоглож буй Испаний Томми Робредо 2001 оноос эхлэн “US OPEN” тэмцээнд оролцож байгаагаас энэ жил шөвгийн наймд шалгарч хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна. Харин тэрбээр шороон талбайд сайтар тоглодог бөгөөд "French Open"-д таван удаа шөвгийн наймд шалгарч байжээ.
Томми Робредо хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Испаний Рафаэль Надальтай тоглох юм. Тэмцээний хоёрт эрэмбэтэй тоглож буй Рафаэль Надаль Германы Кольшрайберыг 6:7, 6:4, 6:3, 6:1-ийн харьцаагаар буулган авчээ.
Эрэгтэйчүүдийн дөрөвдүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнөө шөнө болж, шигшээ наймд өрсөлдөх теннисчид бүрэн тодрох юм.
Эмэгтэйчүүдийн хувьд шөвгийн наймын долоо нь тодроод байгаагаас тус тэмцээний өнгөрсөн жилийн дэд аварга Беларусын Виктория Азаренка, Сербийн Анна Иваннович нарын тоглолт үлдээд байна.

