Дэд сайд Э.Эрдэнэжамьянг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Дэд сайд Э.Эрдэнэжамьянг шүүнэ

Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаад буй  Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 5-нд буюу пүрэв гаригийн 10.00 цагт болох тов гарчээ.

АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.  Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан  Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо  мэдэгдсэн билээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн  гэж буруутгаж байгаа юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж