
Есдүгээр сарын 3-нд чиглэлийн хороо, есдүгээр сарын 9-нд Конгресс уг асуудлыг авч үзэх юм. Онолоор бол есдүгээр сарын 10-нд цохилт хийнэ. Албаны хүмүүс уг ажиллагааг парламентын гишүүдгүйгээр шийдэж болно гэдгийг хэлж байгаа.
Богино хэмжээний ажиллагаа явуулахад Конгрессийн дэмжлэг хэрэггүй. Үүнээс хийх гол дүгнэлт нь Обама хариуцлагаа хуваах гэсэнд оршино. NBS телевизийн явуулсан санал асуулгаар бол америкчууд өргөн хэмжээний ажиллагааны эсрэг байна. Гэхдээ 42 хувь нь үүнийг зөвшөөрчээ.
Эвслийн орнуудад ч санал өөр өөр. Хэрэв Ассад сайтар бэлтгэж чадвал богино хугацааны ажиллагаа амжилттай байж чадахгүй болов уу. Өргөн цар хүрээтэй ажиллагааг Афганистанд ажлаа дуусгасны дараа л явуулж болох боломжтой. Гэтэл одоо цохилт өгөхгүй байж болохгүй. Учир нь ерөнхийлөгч химийн зэвсгийн төлөө гээд хэлсэн болохоор санал зөрөлдөөд байхгүй нь ойлгомжтой.