
HP компани шинэ загварын notebook-ээ танилцууллаа. HP Split x2 нэртэй энэхүү notebook нь дэлгэц, эх бие хоёр гэсэн оёр хэсэг болон салдаг ба хоорондоо соронзоор холбогддог байна. Холбоод notebook болох бол салгаад таблет шиг ашиглаж ч болно. Энэхүү төхөөрөмж нь 13.3 инчийн HD бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй, Windows 8 үйлдлийн систестэй, Intel Core 3rd generation процесортой, 2-megapixel камертай.
Үнийн хувьд 799.99 ам.доллар аж.
Т.БИЛГҮҮН