Хайрга олборлох үйл ажиллагааг нь зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Хайрга олборлох үйл ажиллагааг нь зогсоов

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Туул голын орчим болон Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх суурьшлын бүсэд элс хайрга олборлох үйл ажиллагаа явуулж буй 16 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна.  Дээрх шийдвэрийг  БОАЖЯ-наас гаргасан бөгөөд Ашигт малтмалын газрын дарга, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Засаг дарга нарт албан тоот хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгvй “Эко групп” ХХК, “Баярсконстракшн” ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Эрэл” ХХК, “Барилга орд” ХХК, “Эв од импекс” ХХК, “Ар бадрах” ХХК, “Хэрэм зам” ХХК, “Орчлон констракшн” ХХК, “Сэрүүн сэлбэ” ХХК, “Гантиг уул” ХХК, “Өлзийт хан” ХХК, “Идэрголд” ХХК, Бэгдү-констракшн” ХХК, “Ялгуусан” ХХК, “Эм Жи Эм Эм” ХХК зэрэг аж ахуй нэгж, байгууллагын  хайрга олборлох тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж