Sony компанийн тэргүүн асан нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Sony компанийн тэргүүн асан нас баржээ

Норио Ога. Фото: AFP

Sony компанийн ерөнхийлөгч байсан  Норио Ога (Norio Ohga) 82 насандаа энэ сарын 24-ний өдөр таалал төгссөн байна гэж корпораци мэдээлснийг иш татан Agence France-Presse дамжуулсан байлаа.

Норио Ога Японы компанийг 1982-1995 онуудад толгойлж байв. Дараа нь тэрээр удирдлагын эрчимтэй ажлаа орхин Sony-гийн дарга гэсэн хүндэтгэлийн тушаал авчээ.

Норио Огагийн буянаар CD  өргөн дэлгэрсэн бөгөөд түүний удирдлага дор Sony нь цахим техникийн үйлдвэрлэгчээс хөгжим, кино, компьютерийн тоглоом зэрэг салбарт ажилладаг корпораци болсон юм. Мөн түүнийг Sony компанийн логог бодож олсон гэдэг. Sony-д ажиллахын зэрэгцээ тэрээр мэргэжлийн сонгодог хөгжимчин байжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж