
Энэхүү сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга оролцож XIII зууны үеэс уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр” сургаалиар хичээлээ заав.
Оюунтүлхүүр сургаалийн тухай хичээлийн эхэнд тэрбээр хэдэн зуун жилийн өмнөх амьдралын зарчмыг өвлүүлж үлдээсэн сургааль бөгөөд заавал унших номын нэг юм. Ном уншдаг хүний амьдрал, үйл хэрэг нь цэгцтэй байж, амжилт бүтээл дагаж явдаг. Тиймээс хүүхэд, залуучууд ном уншиж амьдралын үнэт сургамж, дэлхий ертөнцийг таних хэрэгтэйг тэрбээр хэлсэн юм.
П.ДАРИЙМАА