Талибанчууд Америкийн бааз руу халджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Талибанчууд Америкийн бааз руу халджээ

Пакистантай ойролцоо орших Афганистаны хилийн Нангархар мужийн Торкхам хотын Америкийн цэргийн бааз руу Талибанчууд довтолжээ. ВВС-д мэдээлснээр цэргүүд болон Талибанчуудын хоорондох буудалцааны үеэр гурван хүн амь үрэгдсэн байна. Хохирогчид нь Талибан бүлэглэлийн дайчид бөгөөд халдлагын үеэр Афганистан болон Америкийн армийн албан хаагч амь эрсдээгүй байна. Афганистаны албаныхны мэдээлснээр Талибанчууд дайралтынхаа үеэр  цэргийн бааз руу хүрэх автозам дээр явж байсан Нато-гийн нэлээд хэдэн автомашиныг галдан шатаажээ. Гэхдээ армийнхан Талибанчуудыг цэргийн баазад нэвтрүүлэлгүй халдлагыг зогсоосон байна.

Торкхам хотын цэргийн баазад Америкийн 66 мянган армийн албан хаагч байрлан үрэг гүйцэтгэдэг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж