“МОМО-3” төслийг эхлүүлэхээр тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

“МОМО-3” төслийг эхлүүлэхээр тохиролцжээ

ХБНГУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр Хараа голын сав газарт хэрэгжиж байгаа “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол” нэртэй “МОМО-1”, “МОМО-2” төслийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэх уулзалт өнөөдөр БОНХЯ-ны хурлын танхимд боллоо. Хуралд төслийн удирдагч, тэргүүлэх ажилтнууд болон БОНХЯ, БХБЯ, Усны үндэсний хорооны төлөөлөгчид оролцов. Хурлаар 2006 оноос хойш хоёр үе шаттай хэрэгжиж байгаа төслийн үр дүнг хэлэлцээд “МОМО-3” төслийг эхлүүлэхээр тохиролцжээ. “МОМО-2” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон сумын цэцэрлэгийн жижиг оврын цэвэрлэх байгууламж суурилуулж одоогоор амжилттай туршиж байна. Мөн Дархан хотын 7 дугаар багийн 12 өрхөд ариун цэврийн байгууламж барьж, Дархан хотын Технологийн сургууль дээр бохир ус цэвэрлэх болон мод ургуулах туршилт хийж байгаа юм. “МОМО-3” төслийн хүрээнд хийгдэх ажлууд ч хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга суурилуулахад чиглэгдэнэ.

БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж