
Нэгдүгээрт, бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд
- “Шинэ төгрөг ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.
- “Ситизенс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
Хоёрдугаарт, даатгалын зохицуулалтын хүрээнд:
- “Тэнгэр даатгал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
- Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг зөвшөөрөв.
Гуравдугаарт, үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:
- “Дорнод худалдаа” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлэн хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрөв.
- “Санар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд М.Бүрэнбаярыг томилохыг зөвшөөрөв.
Дөрөвдүгээрт, эрсдлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар:
- Санхүүгийн зохицуулах хорооны “Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөршөөрлийн түр журам, гэрчилгээний загвар батлах тухай болон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 2013 оны 69 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулав.
- “Бурнавасан-Од ХААБ” ХХК-д “хонины ноос” гэсэн бараа, түүхий эдийн нэр төрлөөр тусгай зөвшөөрөл нэмж олгосон байна.
У.БОЛОР