Шаардлагаа хүргүүлэхээр Төрийн ордонд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Шаардлагаа хүргүүлэхээр Төрийн ордонд ирлээ

Яг одоо МАХН, “Эх орон-шударга ёс” хөдөлгөөнийхөн болон  УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр,  Амлалт нэхэх ард түмний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянга тэргүүтэй төлөөлөгчид Засгийн газарт шаардлага  хүргүүлэхээр Төрийн ордоны гадаа хүлээж байна. ““Их хуралдай”-г Засгийн газар огцорч, хувьсгал хийсний дараа зогсооно” гэдгээ тэд мэдэгдлээ. Одоогоор Сүхбаатарын талбайд 500 орчим иргэн цугласан байна. Үдээс хойш энэ тоо нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид ярьж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж