Төв талбайд нэмж гэр барихаар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Төв талбайд нэмж гэр барихаар болжээ

МАХН,”Эх орон, шударга ёс” хөдөлгөөнөөс хийж буй “Их хуралдай” нээлтэй хэлэлцүүлэгт оролцож байгаа орон нутаг, нийслэлийн иргэдийн төлөөлөл индэрт гарч үг хэлж, өөрсдийн санал бодлоо хуваалцсаар байна. Харин одоо тэд Засгийн газарт шаардлагаа хүргүүлэхээс өмнө гэр нэмж барихаар болжээ. Одоогоор хэдэн гэр нэмж барих нь тодорхойгүй байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийнхан хамгаалалтын хүчээ нэмж байгаа гэнэ. Төв талбайд “Гал үндэстэн”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн найман гэр барьсан байгаа юм. Тиймээс  МАХН,”Эх орон, шударга ёс” хөдөлгөөнийхөн нэмж гэр барьвал төв талбайд гэрээр дүүрч болзошгүй байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж