Парагвайд жолоочид өөрийгөө цовдолжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Парагвайд жолоочид өөрийгөө цовдолжээ

Парагвайн “Вангуардиа” автобус компанид ажиллаж байгаад халагдсан найман жолооч эсэргүүцлээ илэрхийлж, бусдын анхаарлыг татахын тулд өөрсдийгөө цовдолжээ. Ажлаас халсан шийдвэрийг эсэргүүцэн жолоочид хоёр долоо хоногийн өмнөөс өлсгөлөн зарлахын зэрэгцээ Луке хотын гудамжинд тавьсан загалмай хэлбэрийн модон дээр хэвтэн гудамжинд хэвтэх болсон байна. Харин тэдний хажуугаар өнгөрч яваа хүмүүс энэ байдлыг айж, түгшсэн байдалтайгаар ажиглан харж байгаа гэнэ. Учир нь жолоочид модон дээр хадсан хадаасыг долоовор болон дунд хуруугаараа хавчиж барьсан нь гарынхаа алгыг хадаасаар нэвт хадсан мэт харагдаж байгаа аж. Автобусны жолоочид өнгөрсөн долдугаар сарын дундуур ажлаас халагдсаныхаа дараа “Вангуардиа” автобус компаний гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн боловч энэ нь үр дүнд хүрээгүй тул ийм аргыг сонгожээ. Одоогоор жолоочид удаан хугацаагаар өлсгөлөн зарлаж, гудамжинд хэвтсэнээс болж биеийн байдал нь эрс муудаад байгаа гэнэ. Харин автобус компанийн зүгээс тэдний үйлдэлд ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн “Вангуардиа” автобус компанийн өөр 50 автобусны жолооч эсэргүүцэл зарлаж, ажил хаялт зарласан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж