Ерөнхий сайдын ном гадаад зах зээлд

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын ном гадаад зах зээлд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Оргил өөд” номын англи хувилбар өнөөдрөөс эхлэн олон улсын зах зээлд борлогдож эхэллээ. Номны англи хувилбар болох “Towards the summit” намтар бүтээлийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Frankfurt хотод төвтэй ”Frankfurter verlagsgruppe” хэвлэлийн хувьцаат компани  борлуулж эхэлсэн юм байна.

Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орны Ерөнхий сайдын намтар ном нь ганц дан түүний тухай өгүүлээд зогсохгүй, Монгол улсын сүүлийн 20 жилийн ардчиллын түүх, жирийн монгол ахуйн тухай өгүүлснээрээ гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татна хэмээн хэвлэлийн компани үзэн ийнхүү уг номыг англи хэлнээ орчуулан хэвлэжээ. Олон улсын номын худалдаа, бизнес гэдэг асар том судалгаан дээр үндэслэгдэн зохион байгуулалттай хийгддэг ажил гэдгийг хүн болгон мэднэ.  Иймээс “Frankfurter verlagsgruppe” хэвлэлийн хувьцаат компани манай орны түүх, соёл иргэншил, Монгол улсын Ерөнхий сайдын намтараар өндөр амжилтанд хүрнэ хэмээн тооцоолсны үндсэн дээр ийнхүү Олон улсын зах зээл дээр гаргасан нь эхний өдрөөсөө баруун Европын улс төрчдийн анхаарлыг татаж эхэлсэн тухай хэвлэлийн компаниас мэдэгдлээ.  

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж