
“Их хуралдайд оролцож байгаа иргэдэд УИХ-ын гишүүд мөнгө өгч авч явахыг завдаж байна” гэж зохион байгуулагчид хэллээ. Чухам УИХ-ын гишүүдээс хэн нь мөнгө тараахыг оролдсон бэ гэдгийг тэд хэлэхгүй байна. Тэдний хэлснээр эрх мэдэлтнүүд болон УИХ-ын гишүүд албан байгууллага, аж ахуйн нэгжээр явж мөнгө тарааж жагсаалд оролцохгүй байх арга хэмжээг авсан гэнэ. Гэвч энд цугларсан иргэд ийм зүйлд хууртахгүй гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байнаа. Г.Уянга “Тэд жагсаал үймүүлэх, 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн шиг асуудал үүсгэх, өөр бусад янз бүрийн гүтгэлэг, явуулга хийх болно. Ингэснээр биднийг хагаралдуулах санаагаа хэрэгжүүлэхийг хүсч байна. Харин бид үүний эсрэг байж, сонор сэрэмжээ алдахгүйг хичээх болно” гэв.