“Vodafone”-ийн хувьцааны 45 хувь Verizon компанид очлоо

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

“Vodafone”-ийн хувьцааны 45 хувь Verizon компанид очлоо

Америкийн алдарт “Verizon Communication” компани, Европод гар утасны зах зээлд тэргүүлдэг “Vodafone” компанийн 45 хувийн хувьцаа болох 130 тэрбум ам.долларын хувьцааг худалдан авчээ. Өнгөрсөн долоо хоногт энэ хоёр компани анх удаа хэлэлцээрт орсон бөгөөд есдүгээр сарын сүүлээр наймаа болно гэж таамаглаж байсан ч ийнхүү өнөөдөр наймаагаа эцэслэжээ. Хэдийгээр 45 хувийн хувьцааг худалдан авсан ч Verizon компани европын холбоонд татвар төлөхгүй аж. “Vodafone” компани одоогоос хоёр жилийн өмнө татвараас зайлсхийсэн хэргээр сэжиглэгдэж, Их Британийн татварын албанд мэдүүлэг өгч байсан билээ. Нэг их шуугиан тарилгүйгээр энэ хэрэг өндөрлөсөн ч зарим хэвлэлүүд Vodafone-ыг татварын албыг лоббидсон гэж хардаж байгаа юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж