
Тив, дэлхийн шилдэг тамирчдын залгамж халааг бэлтгэн, мэргэжлийн тамирчдын хөрс суурийг бэлтгэн, хүмүүжүүлж буй тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээл боллоо.
Спортын төв ордноо үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн тав дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтэд сургуулийн удирдлагууд болон спортын мэргэжлийн байгууллага, алдартай тамирчид оролцжээ.
Тус сургууль 2013-2014 оны хичээлийн жилд 40 гаруй багш, дасгалжуулагчтайгаар ажиллаж, спортын 14 төрөлд 400 сурагчийг ерөнхий боловсролын суурь хичээл болон спортын мэргэшсэн сургалтад хамруулах ажээ.
Б.БИЛЭГ




