“Бикини шоу” өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

“Бикини шоу” өнөөдөр болно

Жил бүр хамгийн сайхан сэтгэлтэй мөн хөөрхөн эмэгтэйг шалгаруулдаг “Miss Mongolia 2013” тэмцээний шилдэг 20 эмэгтэй шалгараад байгаа билээ. Харин тэдгээр эмэгтэйчүүд өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 19:00 цагаас “Бикини шоу” буюу “Бикини мисс” шалгаруулалт нь болох аж. Түүнчлэн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог. Энэ жилийн ялагчдийн хувьд тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", дэд мисс Африкийн Экваторт болох  “Miss World  tourism”-2013, гуравдугаар байранд шалгарсан мисс БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх гэнэ лээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж