
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын А/782 тоот захирамжид тусгагдсан Нийслэлийн Авто замын газрын захиалгатай найман авто замын зорчих хэсгийг 9 сарын 01-нээс өмнө нээхээр төлөвлөсөн. Сөүлийн гудамжинд Гранд Плазагийн уулзвар, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.7 км буюу Далан давхраас баруун тийш гэр хороолол дундуур шинээр баригдсан замыг өнгөрсөн долоо хоногт нээсэн бол Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Нарны замын баруун хэсэг, Зүүн дөрвөн замаас Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 4.5 км авто замууд зорчих хэсгээ нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна. Харин шинээр баригдаж байгаа Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам болон Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто замын трасс чөлөөлөх ажил дуусч, хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийхэд бэлэн болоод байна. Түүнчлэн Нарны замын баруун хэсгийн 400 метр замын өргөтгөлийн суурь болон өнгө хучилт, Доржийн гудамжинд 400 метр өнгө хучилтын ажил үлдсэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй гүйцэтгэж дуусах юм
гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.