Тусгай зөвшөөрлийг цуцалж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг цуцалж эхэлжээ

Ашигт малтмалын газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш тухайн газартаа гурваас дээш жил үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалж эхэлжээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх 30 гаруй мянган га газрыг хамарсан 24 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байна.  Баян-Өлгий аймгийн газар нутагт хийсэн геологи хайгуулын судалгаагаар 30-аад төрлийн ашигт малтмалын 200 гаруй орд илэрц, тодруулбал, алт, мөнгө, зэс, цайр, гянтболд, хар тугалга, молибдений багагүй нөөцтэйг тогтоосон аж.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж