Баруун Цанхийн экспорт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Баруун Цанхийн экспорт эхэлнэ

“Эрдэнэс Тавантолгой”
компани ирэх пүрэв гаригт Баруун Цанхийн экспортыг эхлүүлэх гэж байна. Тодруулбал,
“Эрдэнэс Тавантолгой” компани
Зүүн Цанхийн уурхай дээр гүний гаалийг байгуулсан. Гүний гааль байгуулсны дараах уурхайн анхны ачилт ирэх пүрэв гаригт эхлэх ажээ. Мөн өдөр
Баруун Цанхийн экспортын нээлтийг хамтатган зохион байгуулах тухай тус компанийн
Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Инвест Монголиа” хурлын үеэр ярилаа. Я.Батсуурь
захирлын хэлснээр, гүний уурхайгаас ачсан нүүрсийг Хятадын Ганцмод руу шууд тээвэрлэх
ажээ. Ингэснээр нүүрсний тээврийн зардлыг тонн тутамд гурван орчим
доллараар  бууруулах юм байна. Одоогоор “Эрдэнэс
Тавантолгой” компани тээврийн зардалдаа 20 ам.долларыг нэг тонн тутамд төлдөг
байна.


Австралиас Хятад
руу нүүрс тээвэрлэхэд  тонн тутамд 7.5-10
ам.доллар байдагтай харьцуулахад энэ нь маш өндөр үнэ болохыг тэрбээр онцлов. Харин
төмөр зам ашиглалтад орвол тус компанийн нүүрсний тээвэрлэлтийн зардал 8 ам.доллар
болтлоо буурах боломжтой ажээ. Гэсэн ч энэ нь Австралийн нүүрсний тээврийн
зардалдтай харьцуулахад өндөрт тооцогдохоор байна.


“Инвест Монголиа”
хурлын үеэр Монголын коксжих нүүрсний өрсөлдөх чадвар Австрали, Канад, Индонез,
Мозамбикийн нүүрстэй харьцуулахад ийнхүү буурч байгаа нь тээвэрлэлтийн зардал
өндөртэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.


Гүний уурхайг
ашиглалтад оруулаад бүтцийн өөрчлөлт хийснээр ашигтай экспорт хийж эхлэх тухай Я.Батсуурь
захирал илтгэлдээ дурдлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөвлөж буйгаар Баруун
Цанхиас энэ жил 3.5 сая тонныг экспортлох ажээ. Одоогийн байдлаар Зүүн Цанхиас
2.6 сая тонныг экспортлоод буй бөгөөд он дуустал нэмж 4 сая тонныг олборлож
экспортлох юм байна. Ийнхүү оны сүүлээр экспорт эрс нэмэгдэхээр байгаа тул
тээвэрлэлтийн чиглэлийн дотоодын 10 компанитай гэрээ хийгээд буй ажээ. Энэ
чиглэлээр “Чалко” компанитай ч яриа хэлэлцээр хийж буй ажээ.


 

С.Болд-Эрдэнэ


www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж