
Монгол Улс сүүлийн 20 жилд улстөрийн шинэтгэл, төсвийн шинэтгэлийг ямар нэг хэмжээгээр хийсэн ч, захиргааны шинэтгэлийг үндсэнд мартсан гэнэ. Гэтэл олон улсын туршлагаар бол улстөрийн шинэтгэл, төсвийн шинэтгэл, захиргааны шинэтгэл нь хамтдаа хийгдэж байж, гэмээнэ үр дүнг нь иргэд хүртэнэ. Тийм учраас энэ асуудлыг хэлэлцэж, шийдлийг нь гаргаад, 2012 оны сонгуульд олонхи болсон улстөрийн хүчин нь, Засгийн газраа байгуулсныхаа дараа гаргасан шийдлийн дагуу захиргааны шинэтгэлийг хийх ёстой хэмээн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэллээ.
Маргааш болох “Захиргааны шинэтгэл ба асуудал” сэдэвт бага хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Авлигатай тэмцэх газруудаас тус бүр төлөөлөл оролцох юм байна.